Улсын дээд шүүх С.Эрдэнэ даргатай АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаа өнөөдөр/2022.03.31/ хийж С.Эрдэнэ даргатай АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн байна. АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлтийг бүртгэснээр С.Эрдэнэ даргатай АН-ыг хууль ёсны хэмээн Улсын дээд шүүх үзсэн гэсэн үг юм.

Өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв гэжээ.

Д.Гэрэлээ