ЭМЯ: Коронавируст халдварын 127 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 127 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 70 нь Улаанбаатар хотод, 57 нь орон нутагт байна.

Одоогоор 283 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 46, жирэмсэн эх 16 байна. Гэрийн хяналтад 860 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.