Амиа алдсан хүүхэд ЕБС-ийн долдугаар ангид суралцдаг байжээ

Өчигдөр /2022.03.31/ өглөөний 11:00 цагийн үед БЗД-ийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Амгалангийн автобусны буудлын урд бага насны хүүхэд экскаваторт дайруулсан хэрэг гарсан. Энэ тухай ТЦА-аас тодруулахад:“Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Урьдчилсан байдлаар осолд өртсөн хүүхэд ЕБС-ийн долоо дугаар ангийн сурагч байсан нь тогтоогдсон. Ослын улмаас хүүхэд газар дээрээ амиа алдсан” гэв.