ЭМЯ: Коронавируст халдварын 87 тохиолдол шинээр бүртгэгдлээ

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 87 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 51 нь Улаанбаатар хотод, 36 нь орон нутагт байна.

Одоогоор 181 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 13, жирэмсэн эх 2 байна. Гэрийн хяналтад 691 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.