УБТЗ-ын ложистикын талбайд калмар ачааллаа дийлэхгүй шатжээ

УБТЗ-ын Замын-Үүдийн ложистикийн талбайд өчигдөр чингэлэг өргөж, буулгаж, тээвэрлэх зориулалттай калмар загварын тээврийн хэрэгсэл ачааллаа дийлэхгүй шатжээ. Энэ машин УБТЗ-ын хэмжээнд 5 байдгаас, 3 нь эвдэрхий, 1 нь Замын-Үүдэд, 1 нь Улаанбаатарт МЧ-2т ажилладаг байжээ. Замын-Үүдийн ложистикийн талбайд урд хөршөөс орж ирдэг импортын чингэлэгийг өргөж, ачдаг гол тээврийн хэрэгсэл ийнхүү шатсан нь чингэлэг тээвэр зогсох аюул тулгараад байгаа юм. Харин УБТЗ-ын шинэ удирдлагууд ямар арга хэмжээ авахыг харах үлдлээ.