Скотти Шефлер 2022 оны мэргэжлийн гольфыг тэргүүлжээ

Мэргэжлийн гольфын дөрвөн том тэмцээний нэг 86 дахь удаагийн “Masters” уламжлал ёсоор АНУ-ын Жоржиа мужийн “Augusta National Golf Course” талбайд болжээ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд дэлхийн чансааг тэргүүлэгч 25 настай, Америк залуу Скотти Шефлер түрүүлж ногоон хүрэм, мөнгөн байшингаа гардан авч, 2.7 сая ам.долларын эзэн болсон байна.

Тэрээр дөрвөн үеийг 278 цохилтоор дуусгасан бол түүнээс ердөө гурван цохилт илүү хийсэн Умард Ирландын Рори МакЛрой удааллаа.