Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд 77 гарааш буулгаж, газрыг чөлөөллөө

Баянзүрх дүүргийн өнгө үзэмжид сөрөг нөлөө үзүүлж буй гараашуудыг буулгах ажил үргэлжилж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд нийт 77 гарааш буулгаж, газрыг чөлөөллөө. Одоогийн байдлаар тохижилтын ажилтай холбоотойгоор оршин суугчдаас санал хүсэлт авах ажлыг зохион байгуулах гэж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ онд нийт 1300 орчим гарааш буулгаж, газрыг чөлөөлнө. Чөлөөлсөн газарт иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх юм.

Иргэдийн хувьд дүүрэгтээ ногоон байгууламж, амарч зугаалах боломжтой орчин бий болгох, ил зогсоол байгуулах санал өгч байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.