Шанхай хотод тогтоосон хөл хориог сулруулжээ

Коронавирусийн халдварын тохиолдлууд нэмэгдсэний улмаас 26 сая хүн амтай Шанхай хотыг бүхэлд нь хатуу хөл хорионд оруулсан.Гуравдугаар сарын сүүлээр оршин суугчдыг цөөн хоногоор хөл хорионд оруулах байсан ч халдвар нэмэгдсэний улмаас 26 сая хүн амыг бүгдийг шинжилгээнд хамруулж дуусах хүртэл хөл хориог тодорхойгүй хугацаагаар сунгаад байсан билээ. Тэгвэл сүүлийн 14 хоногт Шанхайд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй учир 7,5 мянган орон сууцны цогцолборыг хөл хорионоос гаргахаар болжээ. Хөл хориог хэсэгчлэн сулласнаар оршин суугчид тодорхой нутаг дэвсгэрт зорчих боломжтой гэхдээ олон нийтийн газраар явахыг хоригложээ.