Өнөөдрийн байдлаар 15 аймгийн 76 суманд шүлхий өвчний 145 голомт байна

Өнөөдөр/2022.04.12/-ийн байдлаар 15 аймгийн 76 суманд малын шүлхий өвчний 145 голомт бүртгэгдсэн байна. Монгол улсад сүүлийн 20 жилд мал, амьтны 52 төрлийн гоц халдварт өвчин бүртгэгдсэн байна. Он гарснаас хойш нийт дөрвөн удаа малын гоц халдварт өвчин гарчээ.

Малын гоц халдварт өвчний улмаас Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад 1700 орчим үхэр устгалд оруулсан байна. Тус гурван аймагт үхрийн арьс товруутах өвчин гарсныг Засгийн газар гоц халдварт өвчний жагсаалтад оруулж, өвчилсөн малыг устгалд оруулжээ.