Шүүх ЖДҮХС-ийн захирал асан О.Мөнгөнцэцэгийг гэм буруутайд тооцлоо

О.Мөнгөнцэцэг 2016 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирал, төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүнээр ажиллаж байхдаа хөнгөлөлттэй зээл олгох төсөлд нөхрийнх нь төрсөн дүүгийн нөхөр Ш.Оргилын “Ийстерн Агро” ХХК оролцож байгааг мэдсээр байж, хамаарал бүхий харилцаагаа илэрхийлж татгалзах үүргээ зөрчиж тус компаний төслийг сонгон шалгаруулж, 400 000 000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамруулан давуу байдал бий болгосны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч О.Мөнгөнцэцэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 13 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан байна.

Төрд буюу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд учирсан 400 000 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгоор тус хэргийг шүүхээс урьд 2 удаа прокурорт буцааж байсан бөгөөд   гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.