Улсын хэмжээнд 133,084 тн шатахууны нөөцтэй байна

Автобензиний 33-62 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 10,804 тн, АИ-92 нь 43,860 тн, АИ-95 автобензин 8,255 тн, ДТ 65,438 тн байна. Тодруулбал, АИ-92-ын 33, АИ-95-ын 62, А-80 автобензиний 65 хоног, ДТ-ний 24 хоногийн нөөцтэй гэсэн үг юм.

Улаанбаатар хотод 71,617 тн шатахууны үлдэгдэлтэй байгааг УУХҮЯ мэдээллээ. Үүнээс А-80 автобензин 2,544 тн, АИ-92 автобензин 24,779 тн, АИ-95 автобензин 4,074 тн, ДТ 35,834 тн буюу АИ-92-ын 26, АИ-95 автобензиний 56, ДТ-ний 33 хоногийн нөөцтэй байв. Шатахууны нөөцийн хувьд баруун бүсэд 15,331 тн, хангайн бүсэд 8,353 тн, төвийн бүсэд 27,519 тн, зүүн бүсийн шатахууны үлдэгдэл, нөөц 7,025 тн байна.

Манай улс он гарснаас хойш 520.5 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бөгөөд А-80 автобензин 12.4 мян.тн, АИ-92 автобензин 184.8 мян.тн, АИ-95/98 автобензин 10.5 мян.тн, ДТ 257.7 мян.тн, онгоцны түлш 17.1 мян.тн, бусад 38.1 мян.тн байгаа аж.