Сонгинохайрхан дүүргийн 21-р хороонд үүссэн хур хогийн цэгийг устгаж, ойжуулна

Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо ойролцоох таван байршилд үүссэн 8 га 20 мянган мкв газрын 9 мянган тонн хур хогийг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөжээ.

Мөн “Хоггүй хороо” болох уриалгыг гаргаад байна. Цаашид:

– 21-р хорооны айл өрхүүдийн ахуйн хог хаягдлыг “Улаанбаатар шинэчлэл” ХХК сард хоёр удаагийн давтамжтайгаар ачиж тээвэрлэж байх,

– Хур хогийн цэг үүссэн талбайг цэвэрлэж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд ойжуулах,

– Оршин суугчдыг малын гаралтай болон ахуйн хог хаягдлыг ил задгай хаяснаар орчны бохирдол үүсгэж буй хор уршгийг таниулах,

– Орчны бохирдол үүсгэхгүй байхад иргэдтэй хамтарч ажиллах нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах,

– Хог хаягдлын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.