Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Баяндун сумын Наран багийн “Согоот” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.04-ний өдрийн 13:33 цагт хүлээн авсан байна. Орон нутгийн иргэд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 15:30 цагт унтраажээ.

Мөн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны “Орбит”-ын 76 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 7.5 км зам туулан очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны “Их дарь-Эх”-ийн 1 дүгээр гудамжны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан очиж 5 минут ажиллаж унтраажээ