Булган аймгийн Булган сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийн халаалт дулааны үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ тэргүүтэй аймгийн удирдлагууд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан болон холбогдох газрын дарга нартай уулзжээ. Уулзалтын үеэр төлөөллүүд айл өрх, аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал, нөхцөл байдлаа дэлгэрэнгүй танилцуулсан Булган аймгийн Засаг даргын болоод Ажил олгогч эздийн холбооны албан бичгүүдийг ЭХЗХ-ны даргад хүлээлгэн өгсөн байна. Энэхүү уулзалтаас ЭХЗХ шийдвэрээ эргэн харж, гарц гаргалаа байгаа эсэхийг дахин судлахаар болжээ.