Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардлаа

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөг болон шударга бус томилгооны талаар мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр огцрохыг шаардаж байна. Хариуцлага тооц.  Мөн эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлыг олон нийтэд нээлттэй ил тод болго. Тус зөвлөлд МҮЭХ-ны төлөөлөл байхгүй. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл бүтэц бүрэлдэхүүний шинэчилтэл хурал битгий хий. Шийдвэр битгий гарга. Хурав хурал хийвэл олон нийтэд нээлттэй хурал хий. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүнийг нээлттэй, ил тод байдлаар  сонгон шалгаруулах хэрэгтэй. ЭМД-ийн мөнгө хэн гэдэг хүний банкинд байгааг нээлттэй ил зарла. ЭМД-ийн санд хураагдсан байрыг ЭМ-ийн салбарт ажиллаж байгаа хүмүүс болон бусад хүмүүст нээлттэй зарж борлуулах ёстой’ гэж мэдээллээ.