МУСТА Дуучин ГАВААСҮРЭНГИЙН ЭРДЭНЭТУНГАЛАГ бие даасан тоглолтоо хийнэ

Нийтийн дуучдаас чансаатай бүтээлтэй, чадварлаг дуучин гэгддэг МУСТА Дуучин ГАВААСҮРЭНГИЙН ЭРДЭНЭТУНГАЛАГ ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 17-ны өдөр 19:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд 19 дэх удаагийн бие даасан тоглолтоо үзэгч олондоо толилуулах гэж байгаа билээ.

Түүний энэ удаагийн тоглолт сонсогч олныхоо дунд нилээдгүй хүлээлтийг бий болгосон. Тоглолтын онцлогоос дурьдвал, нийтийн таашаалд хүртсэн ард түмний сонсох, аялах дуртай хит дуунуудаас Солонгос, Хятад хэл дээр дуулах аж. Сүүлийн 6 жил шахам уран бүтээлээс хол байсан дуучин бүсгүй маань ДАХИН ЭЭЖ болж сонсогч олноо баярлуулаад удаагүйн дээр Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг хамгаалах өдөр VIP цэнгүүн хийж, 19 дэх удаагийнхаа бие даасан тоглолтын зарыг дуулгаж бид бүхнийг баярлуулсан.

Дуучин маань “Дэггүй хөрш” ОАУСК-д хөгжилтэй чамин, хээнцэр эмэгтэйн дүрийг чадварлаг гаргасан бол түүнд дахин нэг киноны санал иржээ. Тэрээр уг саналыг хүлээж аваад байгаа бөгөөд уг дүр нь өөрийг бүрэн эвдсэн дүр байгаа ажээ. Удахгүй бид дуучинтайгаа дэлгэцийн бүтээлээр бас дахин уулзах нь ээ. Уран бүтээлч бүсгүйдээ тоглолтонд нь өндөр амжилт хүсье.