Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарт ХИЛИЙН ХОРИГ тогтоох эсэхийг өнөөдөр хэлэлцэнэ

Хөгжлийн банкны зээлтэй нэр холбогдоод буй МАН-аас УИХ-д сонгогдсон Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин болон бие дааж нэр дэвшиж сонгогдсон Н.Алтанхуяг нарын гишүүдэд хилийн хориг тогтоох саналыг Нийслэлийн прокурорын газраас шүүхэд хүргүүлсэн. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд уг асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг өнгөрсөн баасан гарагаас эхлэн Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлах шийдвэр гаргасан.

Харин УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ё.Баатарбилэг Г.Амартүвшин арт хилийн хориг тавих эсэх асуудлыг өнөөдөр 11.00 цагт хэлэлцэж шийдвэрлэх юм.