Өнөөдөр Дэлхийн тамхигүй өдөр

Жил бүрийн 5 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн тамхигүй өдрийн зорилго нь тамхинаас үүдэлтэй эрүүл мэндийн эрсдэл, нас баралтыг бууруулах, цаашлаад дэлхий даяар тамхидалтыг багасгах явдал юм.

Өндөр хөгжилтэй орны ихэнх иргэд, олон нийт тамхидалтын аюул, эрсдэлийг сайтар ухамсарласан байдаг. Жил бүр дэлхий даяар зөвхөн тамхидалтаас болж 7 сая гаруй хүн хорвоог орхиж байна. Ихэнх хүмүүс тамхи татах нь залгиур хоолой, уушгины хавдрын тэргүүлэх шалтгаан, мөн түүнчлэн бусад хавдрын эрсдэлт хүчин зүйл мөн гэдэгт итгэдэг. Гэсэн хэдий ч тамхи татах нь зүрх судасны эмгэгийн хамгийн гол шалтгаануудын нэг гэдгийг төдийлөн сайн ухаж ойлгодогггүй. Дэлхийн тамхигүй өдөр үүнд анхаарал хандуулах зорилготой юм.

Ойролцоогоор зүрхний эмгэгийн нас баралтын 12 хувь нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй ба зүрх судасны эмгэг ба цусны даралт ихсэх өвчний хоёр дахь шалтгаан (тамхидалт үүнд нөлөөлдөг) болдог. Энэ тоон мэдээ тамхи татдаг хүмүүсийн хувьд таагүй үр дүнг харуулж байгаа ч ойролцоогоор 900 мянга гаруй хүн бусдын татсан тамхины утаанд өртсөнөөс үүдэн нас барж буйг санах нь чухал юм. Дэлхийн тамхигүй өдөр нь тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдөө хордоод зогсохгүй тамхи тэдний эргэн тойронд буй хайртай дотны хүмүүст нь нөлөөлдөг гэдгийг ойлгуулах зорилгыг агуулдаг.

.