Нийслэл төрийн албаныханаас нөөц махны захиалга авч эхэлжээ

Сүүлийн жилүүдэд махны үнэ өссөөр буй. Ченжүүд махны үнийг дур зоргоороо нэмж буй байдалд төр анхаарч жил бүр үхэр, хонь, яамааны мах нөөцөлж тогтсон нэг үнээр иргэдэд худалдан борлуулж махны үнийг барьдаг болсоор хэдэн жилийн нүүр үзэж байна.

Гэвч энэ жил нөөцийн махны борлуулалт муу байгаа учир төрийн албаныханд нэгдсэн байдлаар өгч, дараа төлбөрийг төлөх зохицуулалт хийх шийдвэр гаргажээ. Уг шийдвэрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганболд гаргасан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 539 дэлгүүр, худалдааны төв нөөцийн мах зарж байгаа. Махны үнийн хувьд килограмм нь үхрийн мах 8900 төгрөг, ямааны мах 6900 төгрөг, хонины мах 7750 төгрөг, харин бүтнээр нь буюу гулуузаар 7550 төгрөгөөр худалдаалж буй юм.

Д.Гэрэлээ