Сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол бүртгэгджээ

Дэлхий даяар Сармагчны цэцэг өвчний 550 гаруй тохиолдол батлагдсан байна. Европын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр Европын холбооны 12 улсад сармагчны цэцэг өвчний 321 тохиолдол батлагджээ. Мөн Их Британид 196, Австрали, Канад, Америк, Израильд илэрсэн  байна.

Европт сармагчны цэцэг өвчин өнгөрсөн 4 дүгээр сарын дунд үеэс тархсан, олон хүн цугласан томоохон үйл ажиллагаа, үдэшлэгүүдийн үеэр халдвар тархаж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Европын бүс нутаг хариуцсан захирал мэдэгдсэн байна.

Сармагчны цэцэг өвчин халдвар авсан хүнтэй ойр харьцах, түүний хувцас, ор дэрний даавуунд хүрэх үед халдварладаг гэж мэргэжилтнүүд сэрэмжлүүллээ.