Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлажээ

Сүхбаатар дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэр, Их сургуулийн гудамжны авто замын шинэчлэлийн ажлыг хийж байна. Энэ хүрээнд Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас Өлзий төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн шөнө хязгаарлажээ.

Тус замыг зургаадугаар сарын 05-ны 07.00 цагт нээх аж. Энэ хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшинг тааруулах, асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх аж.

Эх сурвалж: Сүхбаатар дүүрэг