Эмээлтэд үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын “ХКҮ” компаний мах боловсруулах үйлдвэрийн оффист яг одоо Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийх аж. Тус үйлдвэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын эзэмшлийн Баянгол гол зочид буудалд оффислодог юм байна.
Эмээлт дэх махны үйлдвэртэй холбоотой асуудлаар уг шалгалтыг хийж байгаа гэнэ. Цаашлаад тус газраас Эмээлт дэх үйлдвэрүүд болон томоохон үйлдвэрүүдэд шалгалт хийх юм байна.