Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан /2022.06.08/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: -Зарим аймгийн баяр наадмыг өөрчлөн тогтоох тухай ,Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт экпортын талаар авах арга хэмжээ, Чингис хаан боомтын талаар авах арга хэмжээний тухай, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг эрчимжүүлэх тухай, Эрдэнэс Монгол ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.