Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж махны асуудлыг хэлэлцэж дараах шийдвэр гаргасныг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
1.Дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 31 ААН-ийн 16-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гарч байна.
2. Дулааны аргаар мах үйлдвэрлэх, боловсруулах, экспортлох үйл ажиллагааг 2023 оны 01 дүгээр сарын 01 хүртэл зогсоож байна.
3. Мал төхөөрөхөөс эхлээд мах, махан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцын стандартыг шинээр баталлаа.
4. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүдийг үе шаттайгаар Улаанбаатараас нүүлгэн шилжүүлж, үйлдвэрлэлийн нэгдсэн паркийг зохион байгуулна.
5. Хяналт шалгалтыг хангалттай хийгээгүй Сонгинохайрхан дүүргийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагыг бүрэн бүрэлдэхүүнээр нь өөрчилж, МХЕГ, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хуулийн байгууллагад шилжүүлнэ. Мөн ХХААХҮЯ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцно.
6. Үндэсний хэмжээний бие даасан лабораторийн тогтолцоог бий болгоно.