Ц.Шаравжамц Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болжээ

Ц.Шаравжавц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон тооны бус зөвлөх болжээ. Тэрбээр Засгийн газрын тэргүүнд биеийн тамир, спортын салбарын чиглэлээр зөвлөх аж.

Энэ сарын нэгний өдөр тэрбээр Биеийн тамир спортын улсын хорооны даргын үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгсөн билээ. Тэрбээр гэр бүлдээ цаг гаргахаас гадна мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцахын тулд төрийн албанаас гарч буйгаа цахим хуудсаараа мэдэгдээд байсан.