Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд цаг улиралтайгаа уялдуулан идээ ундаагаа сонгох, явдал мөрөө зохицуулах нь эрүүл мэндэд зайлшгүй чухал юм.
Анагаах ухааны сурвалж бичигт “Амттай шимтэй идэш уушинд хэтэрхий шунахайран цээрлэлийг умартан үл тэвчвээс өвчин эмгэг нь үл мэдэгдэм нууц далдаар болох юм. Энэ нэгэн цагийн амттанд автагдаад зуу наслах биеэ бодолхийлсэнгүй явдал мөн тул юутай харамсалтай” гэсэн байдаг. Тиймээс Та бүхэнд зуны улиралд хэрхэн идээ ундаа, явдал мөрөө зохицуулан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
Зуны улиралд хүний биеийн арьсны нүх сүв нээгдэж, хөлс их гадагшлан биеийн илч гадагш тархаснаас ходоодны галын илч буурч, хоолны шингэц, дур буурч, тамир багасах тул сэрүүн хийгээд бүлээнийг зохицуулан хэрэглэх шаардлагатай.
Энэ үед махан хоол хүнсийг багасган сүү сүүн бүтээгдэхүүн, цагаан идээг түлхүү хэрэглэнэ