ЦЕГ: Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 39 настай эмэгтэйгийн цогцос олдсон

Өчигдөр буюу 2022.06.14-ний өдрийн 15 цагийн орчим БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээр шуудайн дотор хүн хийгээд хаясан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид очиход 40 орчим насны эмэгтэй хүний цогцосыг шуудайнд хийж хаясан байжээ.

Цагдаагаас хэн болохыг нь шалгахад Хан-Уул дүүрэгт оршин суух хаягтай 39 настай иргэн болох нь тогтоогдсон аж. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.