Ж.БАТ-ЭРДЭНЭ: Мах боловсруулах, бэлтгэн нийлүүлэх үйлдвэр байгуулахад 30 тэрбум төгрөг төсөвлөх хэрэгтэй

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар 14 асуудлын талаар хэлэлцэхээр товлоод буй юм. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр, Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын асуудлыг  бодлогын хувьд авч үзэх зайлшгүй шаардлагатай асуудал. Хөдөөгийн ард түмэн энэ тогтоолын төслийг маш их дэмжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ойрын таван жилийн хугацаанд махны бүх өвчнөөс салах арга хэмжээ авахыг тусгасан. Үүнтэй холбоотой тогтоолын төсөлд алдаа дутагдалтай зүйлс их байна. Тухайлбал, хэрхэн шүлхий өвчнөөс сэргийлэх, хэзээ вакцинжуулалтыг нийтээр хийх зэрэгт тогтсон хугацааг зааж өгөх ёстой. Хоёрдугаарт, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоодтой холбоотой асуудлыг дутуу оруулсан санагдлаа. Мах боловсруулах үйлдвэр, бэлтгэн нийлүүлэх үйлдвэрүүдийг  байгуулахад төсвийг хангалттай тусгаж өгөх ёстой. Энэ асуудалд 30 тэрбум төгрөг тусгах хэрэгтэй. Ажилгүйдлийг бууруулж ЖДҮ дэмжихэд анхаарах шаардлагатай. Үүнд тодруулга өгөхийг хүсч байна” гэлээ.