Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн саналыг сонсож байна

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тойргынхоо иргэдтэй уулзаж эхлээд байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар суманд иргэдтэй хоёр удаагийн уулзалт хийж санал хүсэлтийг нь сонсжээ. Энэ үеэр Сүхбаатар сумын V багийн иргэн Л.Банзрагч өөрийн бүтээсэн сүлдний загварыг санал болгож, хүлээлгэн өгчээ. Дараагийн сумдын уулзалтуудын тов зарлагдсан байгаа ажээ.