16 настай М-г бүлэглэн зодож, танхайрсан этгээдүүдээс мэдүүлэг авчээ

Баянгол дүүргийн XI дүгээр хорооны 12 дугаар байрны гадна байрлах хүүхдийн тоглоомын талбайд 16 настай  Б, Г нар  найз охинтой нь мессеж бичсэн гэх шалтгааны улмаас 16 настай М-г бүлэглэн зодож, танхайрсан хэрэг энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр гарсан.

Тус хэрэгт Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээч томилж шинжилгээ хийлгэж, холбогдогч нарыг эрэн сурвалжилж, олж мэдүүлэг авсан бөгөөд  Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа ажээ.