79.4 мянган иргэнийг хүнсний талоноос хасчээ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй, сонголттой, хяналттай болгох зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 6 дугаар сарын 25-нд “Журам шинэчлэн батлах тухай” А/103 дугаар тушаалыг баталсан.

Журам шинэчлэн батлагдсан 2021 оны 07 дугаар сарын 1-нээс хойш 2022 оны 5 сарын байдлаар нийт 14.1 мянган өрхийн 79.4 мянган иргэн хүнсний эрхийн бичиг авахаа больсон байна.