МУ-ын ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн замын зураг 2030-ыг танилцуулах арга хэмжээ боллоо

Өчигдөр буюу энэ сарын 28нд Ноос, ноолуурын салбарынхан хуралдаж “Монгол улсын ноос, ноолуурын салбарын тогтвортой хөгжил-2030” бодлогын баримт бичгээ нэгтгэсэн замын зурагтай боллоо.

Манай улсын ноос, ноолуурын салбар нь 10 мянга гаруй ажиллагсадтай жилд дунджаар 400 сая ам долларын борлуулалт хийгддэг улс эх орны эдийн засгийн хөгжилд уул уурхайн салбарын дараа ордог чухал салбар юм. Дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын Ноос ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, Европын холбооноос Монгол улсад суугаа Элчин сайд, хатагтай Аксель Никэйз болон салбарын мэргэжилтнүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.