Халхгол суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн “Толгодын-Энгэр” гэдэг газар аянганаас хээрийн гал түймэр гарсан тухай мэдээллийг өчигдөр буюу долдугаар сарын 03-ны өдрийн 17:39 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж долдугаар сарын 03-ны өдрийн 20:19 цагт цурманд оруулж, 21:40 цагт бүрэн унтраажээ.