Нийслэлийн цагдаагийн удирдах газрын алба хаагчдад цол, шагнал гардууллаа

Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 101, Дотоодын цэргийн түүхт 100 жилийн ойг тохиолдуулан гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажилласан нэр бүхий алба хаагчдыг шагналаа. Үүнд:
  • Цэргийн гавьяаны улаан тугийн одон тэмдгээр хоёр,
  • Цэргийн гавьяаны одон тэмдгээр ес,
  • Цэргийн хүндэт медалиар 12,
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар  Хууль зүйн тэргүүний ажилтан тэмдгээр нэг,
  • Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар хүндэт жуухаар гурав

   Мөн хугацааны дэд хурандаа цолоор нэг,хошууч цолоор гурав,ахмад цолоор нэг, ахлах дэслэгч цолоор тав, цагдаагийн дэслэгч цол гурван алба хаагч хүртлээ.