Улсын заан Н.Жаргалбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Н.Энхбат нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Өмнөговь аймгийн Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга албан тушаалтай Н.Энхбат, Улсын заан Н.Жаргалбаяр нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн байна.

Учир нь өнгөрсөн Улсын их баяр наадмын тавын давааны ам авахаас өмнө тэдний хоорондоо ярьж буй бичлэг шууд цацагдсан.  Тэгвэл тэднийг авлига авч, өгөлцсөн байж болзошгүй үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, шалгаж эхэлжээ.

Н.Энхбат нь Өмнөговь аймгийн Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга албан тушаалтай  Өмнөговь аймгийн ХААН банкны захирлаар 2010-2020 он хүртэл 10 жил ажилласан, Өмнөговь аймгийн ИТХ-д 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдсон намтартай нэгэн аж.

Харин Улсын заан Н.Жаргалбаяр нь  Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат юм. Тэрбээр 2016 онд Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын харцага цол,  2017 онд Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадамд улсын аварга Г.Эрхэмбаяраар долоо даван шөвгөрч улсын заан цол хүртсэн билээ.