Сүүлийн 24 цагийн хугацаанд 243 хүнээс КОВИД илэрлээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусийн халдварын 243 тохиолдол батлагдлаа. Үүний 152 нь Улаанбаатарт, 91 нь орон нутагт бүртгэгдлээ. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 933 241 болон нэмэгдлээ.

Архангай аймагт-4

Баян-Өлгий аймагт-2

Баянхонгор аймагт-4

Дархан-Уул аймагт-8

Дорноговь аймагт-2

Дундговь аймагт-1

Орхон аймагт-4

Өмнөговь аймагт-57

Увс аймагт-2

Ховд аймагт 7 тохиолдол батлагдлаа.

Улаанбаатар хот болон 18 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 786 хүн хэвтэн эмчлүүлж байна.