Харьяаллын бус хүүхдийг цэцэрлэг, сургуульд бүртгэхгүй

Жил бүрийн наймдугаар сард ерөнхий боловсролын сургуульд болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдээ элсүүлэх эцэг эхчүүдэд харьяалал гэх асуудал гарч ирдэг. Өнгөрсөн жилүүдэд нэг хүүхэд нь сурдаг, эсвэл түр оршин суудаг бол тухайн хаяг дээр бүртгэлийг гар аргаар шивж оруулах боломжтой байсан. Харин энэ жилээс боловсролын байгууллагын тэгш хүртээмжийг хангах зорилгоор зөвхөн харьяаллын дагуу хүүхдүүдийг бүртгэх шийдвэр гарчээ.

Ингэснээр наймдугаар сарын 10-нд эхлэх цэцэрлэгийн бүртгэл E-mongolia цахим хуудсаар явагдах бөгөөд улсын бүртгэлийн хаягаар хүүхдийг цэцэрлэгт хуваарилах юм байна.