ҮХЦ УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлыг хэлэлцэнэ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан өнөөдөр /2022.08.15/ болно. Уг хурлаар “давхар дээл” буюу парламентын гишүүд Засгийн газарт сайдаар давхар ажиллаж буй асуудлыг хэлэлцэнэ.  УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа нарын гаргасан гомдлын дагуу, Үндсэн хууль дахь “Дөрвөөс илүүгүй тооны УИХ-ын гишүүн сайдын албыг давхар хашна” гэх агуулгатай заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэх юм.