Сонгинохайрхан, Багахангай, Налайх, Багануур дүүргүүдээс бусад дүүрэгт цэцэрлэгийн барилгыг нэмэх зорилгоор худалдан авах болон түрээслэх хэлбэрээр зохицуулалт хийнэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Энэ хүрээнд одоогоор 14 байршилд цэцэрлэгийн обьект худалдан авах төлөвлөгөө гаргаад буй аж. Төлөвлөгөөний дагуу тендерүүд ч зарлагджээ. Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэгдсэнээр Баянгол, Хан-Уул, Чингэлтэй зэрэг дүүрэгт цэцэрлэгийн барилга худалдаж авах, шинээр барих тендерүүд зарлагджээ. Энэ сард зарлагдсан цэцэрлэгийн барилгын нээлттэй тендерийн урилгууд.
Баянгол дүүрэгт цэцэрлэгийн барилга худалдаж авах /Хугацаа есдүгээр сарын 12/
Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд цэцэрлэгийн обьект авах /Хугацаа есдүгээр сарын 23/
Эдгээрээс гадна худалдан авах ажлын хүрээнд хүүхэд хүлээж авахад зарим обьект нь бэлэн болжээ. Цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй хүүхдүүдийг насаар нь эрэмбэлж авч үзвэл таван настай 3513, дөрвөн настай 3621 гурван настай 3672, хоёр настай 23780 хүүхэд бий. Эдгээрийн 11 мянган хүүхдийг эхний ээлжид нэмэлтээр гаргасан цэцэрлэгүүдэд есдүгээр сарын 1-н гэхэд хамруулна. Харин үлдсэн 24 мянга гаруй хүүхдийг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор цэцэрлэгт элсүүлэх шийдвэр гарсан.