Засгийн газар 20 гаруй асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар:

  • Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар,
  • Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар,
  • “Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар,
  • Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.