ЗГ: Зарим яамдын дэд сайдын нарыг томилно

Засгийн газрын хуралдаан 08.00 цагаас эхэллээ. Хуралдаан шинэ бүрэлдэхүүнээр явагдах юм. Засгийн газар нь бүрэлдэхүүний хувьд Ерөнхий сайд болон 21 гишүүнтэй, бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн дөрөв, чиглэлийн 12 яамтай байхаар болсон билээ.

Өнөөдрийн ЗГ-ын ээлжит бус хуралдаанаар нийт 20 гаруй асуудал хэлэлцэж байгаа аж. Эдгээр асуудлаа хэлэлцсэний дараа дэд сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэх юм байна.

Ийнхүү энэ долоо хоногт багтаан шинэ засгийн газрын томилгооны асуудлыг цэгцлэх бололтой.