Согтуугаар автомашин жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд наймдугаар сарын 30-нд буюу өчигдөр  нийт 1816 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1471, хулгайтай холбоотой 38, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 93, гэмт хэргийн шинжтэй 98 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 76, хүний биед халдсан 83, эрүүлжүүлэх байранд хоносон 109 тохиолдол гарчээ.