Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Амбер Тэррельтэй тулалдана

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсноо энэ оны эхээр зарласан билээ. Түүний анхны тулааны тов гарлаа. Тэрбээр 09 дүгээр сарын 10-ны өдөр Peak Fighting холбооны 52 кг-ын жинд Amateur аваргын бүсний төлөө Амбер Тэррельтэй тулалдах юм байна.

М.Уранцэцэгийн өрсөлдөгч Амбер Тэррель 25 настай бөгөөд FURY тулааны аварга шалгаруулах тэмцээний аварга юм байна.