КОВИД-19: Шинээр 95 тохиолдол батлагдлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавирусийн 95 тохиолдол шинээр батлагдлаа. Нийт батлагдсан тохиолдлын 47 нь Улаанбаатарт, 48 нь орон нутагт бүртгэгджээ. Нийслэлээс гадна Архангай, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Төв аймагт халдвар илэрсэн байна.

Улсын хэмжээнд тохиолдлын тодорхойлолтын дагуу нийт батлагдсан тохиолдол 979,385 боллоо. Батлагдсан тохиолдлын 538,712 (55.0%) нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Улаанбаатар хот болон 21 аймагт коронавируст халдвар (КОВИД-19)-ын батлагдсан 513 тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.