Автомашиныг тэгш, сондгойгоор үргэлжлүүлэн явуулахаар НИТХ-д оруулна

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбоотойгоор долоо хоногийн турш авто машины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ээлжлэн хөдөлгөөнд оролцуулж, хязгаарлах шийдвэрийг гаргасан.

Тэгвэл энэхүү шийдвэрийг цаашид үргэлжлүүлэхээр хотын дарга Д.Сумъяабазар энэ сарын 7-нд болох НИТХ-аар оруулахаар бэлтгэжээ. Мөн цаашид Улаанбаатар хотод шилжин ирэгсдээс татвар авах тухай ч асуудал яригдах аж.