Хөлбөмбөгийн талбай дээр ёс зүйн алдаа гаргасан тамирчинд арга хэмжээ авчээ

МХБХ-ний дээд лигийн ФС Фалконс болон Дэрэн клубын тоглолтын үеэр Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэр МХБХ-ний лигт тоглож буй Бразил тамирчдыг сармагчин гэж дуудан, тоглолтын дундуур арьс өнгөөр ялгаварласан үйлдэл гаргаж буй нь сошиал орчинд түгээд буй.

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан Бразил улсын гурван тамирчны хоёр тамирчин ёс зүйгүй авир гаргасан тамирчдад гомдол гаргасан.

Гомдлын дагуу Монголын Хөлбөмбөгийн Холбооны ёс зүйн хороо хуралдаж  дараах шийдвэрийг гаргажээ

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ёс зүйн хороо хуралдаж дараах шийдвэрийг гаргасан байна. 

1. Дэрэн клубийн тамирчин О.Даваадэлгэрт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.1, 42.1.2, 43.1.1, 54.4 дэх хэсгийг тус тус үндэслэн МХБХ-ны хөлбөмбөгтэй хамааралтай үйл ажиллагаанд оролцох эрхийг шийдвэр гарсан өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хасах, мөн 5,000,000 /таван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

2. Дэрэн клубт МХБХ-ны Сахилгын дүрмийн 36.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгууль ногдуулах

3. Дэрэн клуб нь өөрийн багийн тоглогчдод болон албаны хүмүүст МХБХ-ны Сахилгын дүрмийн 36 дугаар зүйлийг болон сахилгын дүрмийг бүхэлд нь танилцуулж, сургалт, мэдээллийг зохион байгуулахыг үүрэг болгох.

Хавсралтаар МХБХ-ны Сахилгын дүрмийн 36, 42, 43, 54 дүгээр зүйлд заасан заалтуудыг танилцуулж байна.