УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд П.Сарангэрэл ядуу иргэдийг “улнаас доогуур амьдрагчид” гэж хэлсэндээ уучлалт хүслээ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Болгоомжгүй үг хэллэг хэлсэндээ уучлалт гуйя. Ядуурлын түвшинөөс доогуур айл өрхийг улны айл гэж орчуулдаг гэсэн. Гэхдээ олон хүнийг гомдоосон бол уучлалт гуйж байна. Бид ядуурлаас гаргах гэж нойргүй зүтгэж байгаа” гэлээ.

Сануулахад: Өчигдөр /2022.09.06/ төрийн ордонд болсон  “Халамжаас хөдөлмөрт” хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нэн ядуу 1500 өрхийн иргэдийг “улнаас доогуур амьдрагчид” ядуурлаас татаж гаргана. Ингэхдээ тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгч, суудал түрээслүүлээд суулгана гэсэн нь иргэдийн бухимдлыг төрүүлсэн нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Зарим иргэд түүнийг эргүүлэн татах хэрэгтэй хэмээн бичиж байгаа юм.