АЗХ-ноос ЗГ-т дахин шаардлага хүргүүлнэ

Төрийн ордны баруун хаалган дээр Ардчилсан Залуучуудын холбооноос 11 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин шаардлага хүргүүлэх аж.

АЗХ-ноос өчигдөр/2022.09.27/ ХНХ-ын сайд Д.Сарангэрэл “улнаас доогуур айл’ хэмээн иргэдээ баян, ядуугаар ангилж доромж үг ашигласныхаа төлөө хариуцлага хүлээж огцрох ёстой. Түүнийг огцруулахгүй бол ЗГ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэсэн шаардлагыг ЗГ-т хүргүүлсэн.

Түүний дараа МУ-ын Ерөнхий сайд Япон улсаас ХНХ-ын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргасныг ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.

Үүний дараа Сангийн яамнаас хийсэн видео контент иргэдийн шүүмжлэлийг нэлээд дагуулаад авсан. Уг контентод ебаримт бүртгүүлсэн иргэдийг “өлөн’ гэснийхээ төлөө Сангийн сайд Б.Жавхланч бас хариуцлага хүлээх ёстой хэмээх байр суурийг иргэд илэрхийлж эхэлсэн. Сангийн яамнаас уг контент иргэдийн шүүмжлэл дагуулж эхлэхэд устгасан билээ.

Тэгвэл АЗХ-ноос 11 цагт дахин Сангийн сайд Б.Жавхланд хариуцлага тооцож огцруулах шаардлагыг хүргүүлж байж магадгүй байна.

Энэ талаарх мэдээллийг бид эргэн мэдээллэх болно.