C.Бямбацогт: Согтуу машинист хурд хэртүүлснээс осол гарсан байна

Өнгөрсөн шөнө 12.20 цагийн үед Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт галт тэрэгний осол гарлаа. Энэ талаар Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт мэдээлэл өглөө.

Тэрбээр “Зүүнбаян өртөөнөөс Ханги мандлын төмөр замын чиглэлд ачаа тээвэрлэж байсан Монголиан Транс ложистик компанийн галт тэрэг замаас гарч, унасан. Зүүнбаян өртөөнөөс 75 км-ын зайд орших Хулангийн шанд зөрлөг энэ осол гарсан. Энэ цуваанд 17 вагон явж байсан.

Вагонд явж байсан гурван хүний биеийн байдал гайгүй. Ослын шалтгааныг тогтоохоор ЗТХЯ, Болд Төмөр Ерөө гол компани, Монголын төмөр зам компанийн ажлын хэсэг ажиллаж байна.

Урьдчилсан байдлаар вагон хурд хэтрүүлж, замаас гарсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн вагоны машинист согтуу байсан гэсэн мэдээлэл ирсэн. Энэ чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа” гэсэн мэдээллийг өглөө.