Генерал Б.Баярмагнайгийн фэйсбүүкийг хакердсан уу

“Үндэсний Фронт хөдөлгөөн’-ий тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай өөрийн фэйсбүүктээ ар гэрийн шалтгаанаас болоод хөдөлгөөнийхөө үйл ажиллагаанаас хөндийрч буйгаа мэдэгдсэн байна.

Түүний энэ мэдэгдэлд хөдөлгөөний дэмжигчид болон жирийн иргэд янз бүрийн байр суурь илэрхийлжээ. Тодруулбал сэтгэгдлийн ихэнх хувийг “Фронтыг тэргүүн галын шугамд дайчдаа орхих ёсгүй’ гэсэн бол зарим нэг нь түүнийг фэйсбүүкээ хакердуулсан хэмээн бичсэн байв.

Ямартаа ч түүнийг “Үндэсний фронт хөдөлгөөн’-оо орхиж буй эсэх нь удахгүй тодорхой болох биз ээ.